Зориг


Стоицизмд зоригийг хэрхэн тодорхойлдог?

"Амьдрал, аян дайн шиг гэдгийг мэдэхгүй гэж үү? Зүйрлэж ойлговол, хүн нэгэн зэрэг харуулд, тагнуулд, эсвэл фронтод алба хааж байх ёстой. Ингэснээр хувь - хүн бүрийн амьдрал нэг төрлийн тулаан, урт үргэлжлэх аян дайн юм. Та цэрэг шиг сонор сэрэмжтэй байж, тушаасан бүхнийг хийх ёстой. Та богино хугацааны бус харин насан туршын албан тушаалд томилогдсон." - Эпиктетус

Эпиктетусээс нэг удаа ямар үг хувь хүний хөгжилд, сургамтай вэ гэж асуухад. "Энэ хоёр үгийг цээжлэж, дагах хэрэгтэй" гэж, тэдгээр нь " шаргуу зүтгэл, тэсвэр тэвчээр." Стоик зориг гэдэг нь өөрийн зарчмыг баримтлах зориг, өөрийн бодлоо хэлж, үнэнийг шаардах зоригийг илэрхийлнэ. Стоик зоригт, тэмцэх зориг мөн хамаарах бөгөөд тэмцэл бүр, хэмжээнээс үл хамааран асар их зориг шаардана. Тэмцэл хийхэд хүн бүр өөрсдийн тав тухтай орчноо орхин, өөрийн дүгнэлт дээр тулгуурлан эрсдэл үүрэх шаардлагатай тулгардаг.

шударга ёс

зориг

тэвчээр

мэргэн ухаан

М.Дөлгөөн нь www.baghatur.com сайтыг эрхлэн хөтлөж байгаа бөгөөд энэхүү сайт нь стоицизмын ойлголтыг орчин үед хэрхэн өдөр тутмын амьдралдаа ашиглах, мөн стоик философийн нэр томъёог ойлгомжтой хэлбэрээр тайлбарлан ойлгуулах зорилготой. Хүмүүс аливаа зүйлийг нас харгалзахгүй сайн дураар сурч, амьдралдаа хүссэн өөрчлөлтөө хийх боломжтой гэдэгт би итгэдэг учраас эртний философийн талаар мэдлэг, мэдээлэл түгээхэд хувь нэмрээ оруулж байгаа болно.