Муу зүйлд бэлтгэлтэй байх, Харах өнцөгөө өөрчлөх дасгалууд


Муу зүйлд бэлтгэлтэй байх дасгал

Эзэн хаан Нерогийн зөвлөх байсан, асар их эд хөрөнгөтэй Сенека ядуу зүдүү амьдаралд бэлтгэлтэй байхын тулд сар бүр тодорхой тооны өдрийг хувиарлах хэрэгтэйг зөвлөдаг байв. Түүний зөвлөснөөр бага зэрэг хүнс бэлтгээд, хамгийн муу хувцсаа өмсөж, гэр орноосоо хол, гачигдалтай нүүр тулж үзхэд, тэрбээр өөрөөсөө "Миний айдаг байсан зүйл энэ үү?" хэмээн асуудаг байж ээ.

Энэ дасгал нь реторик хэрэгсэл буюу өөрөөр хэлбэл зөвхөн төсөөлөх дасгал биш харин биеэр мэдрэж байж ойлгодог дасгалын төрөл гэдгийг санах нь чухал. Амар тайван амьдрал нь нэг төрлийн боолчлолын төрөл юм, учир нь та ямар нэг зүйл эсвэл хэн нэгэн тэрхүү амар амгалан амьдарлыг булааж авах вий гэж үргэлж айдаг. Муу зүйлд бэлтгэлтэй байх дасгал нь тэрхүү айдсыг багасгах, таны амьдралын хэмнэлийг тасалдуулах нөлөөг бууруулдаг. Сэтгэлийн түгшүүр, айдас гэх мэт сэтгэл хөдлөлүүд нь тодорхой бус байдлаас үүдэлтэй байдаг бөгөөд тэдгээрийг даваг туулахын тулд тэдгээр зүйлээ илүү мэдэж авах явдал юм. Та өөрийнхөө айдаг зүйлстэйгээ танилцаарай. Айдсаа даван туулахдаа оюун санаан дахь симуляци эсвэл бодит амьдрал дээр байгаа эсэхээс үл хамааран айдаг зүйлтэйгээ ойр танилцах нь чухал.

Харах өнцөгөө өөрчлөх дасгал

“Хохирохгүй байх сонголт хий, тэгвэл та хохирохгүй. Гэмтсэн гэж бүү бод, тэгвэл та гэмтэхгүй.” - Маркус Аурелиус

Стоикчуудад “Саадыг эргүүлэх нь” гэдэг дасгал хийдэг. Энэ нь философийн урлагийн нэг төрлийн дадлага юм. Учир нь асуудлыг зөвөөр эргүүлж чадвал “муу” бүхэн сайн сайхны шинэ эх үүсвэр болох боломжтой. Маркус Аурелиус үүнийг дараах байдлаар тайлбарласан байдаг “Ажлын саад өөрөө ажлын түүчээ болно. Замын саад тотгор өөрөө зам болно.”

Бизнес эрхлэгчдийн нийтлэг шинж тэмдэг бол бүхийл боломжыг ашиглаж, шинээр санаачлагч болон ажилладаг. Үүнтэй адил стоикчуудын хувьд бүх зүйл бол боломж юм. Стоикчуудын хийх дуртай зүйл бол саад болгоныг боломж болгон хувиргах. Стоик философийн хувьд үнэнхүү сайн муу гэж байдаггүй, зөвхөн тухайн цаг үеийн хувьд сайн, муу гэсэн ойлголт байдаг. Харин хэрхэн харах өнцгөө та өөрөө удирддаг.

М.Дөлгөөн нь www.baghatur.com сайтыг эрхлэн хөтлөж байгаа бөгөөд энэхүү сайт нь стоицизмын ойлголтыг орчин үед хэрхэн өдөр тутмын амьдралдаа ашиглах, мөн стоик философийн нэр томъёог ойлгомжтой хэлбэрээр тайлбарлан ойлгуулах зорилготой. Хүмүүс аливаа зүйлийг нас харгалзахгүй сайн дураар сурч, амьдралдаа хүссэн өөрчлөлтөө хийх боломжтой гэдэгт би итгэдэг учраас эртний философийн талаар мэдлэг, мэдээлэл түгээхэд хувь нэмрээ оруулж байгаа болно.