мэргэн ухаан


Стоицизмд мэргэн ухааныг хэрхэн тодорхойлдог?

“Амьдральд хамгийн чухал мэдэх хэрэгтэй зүйл бол өөрийн хяналтанд байдаггүй гадны хүчин зүйлүүд, мөн өөрийн хяналтанд байж болох асуудлуудыг тодорхойлж, ялгаж салгах явдал юм. Өөрийн хяналтгүй гадны хүчин зүйлд бус харин өөрийнхөө хянаж чадах сонголтуудаа анхаарснаар сайн, муу үйлдлийг ялгах боломжтой.” - Эпиктетус

Стоик философийн үндсэн зарчим: мэргэн ухааныг хүндлэн хайрлах. Диоген Лаерциусын "Нэр хүндтэй философичдын амьдрал" номонд стоикчуудын тухай бичихдээ "тэд мэргэн ухааныг сайн ба муу, сайн муугийн аль нь ч биш, юуг сонгох, юунаас болгоомжлох зэрэг зүйлийг ялгаж салгах мэдлэг гэж тодорхойлдог" гэсэн байдаг. Мэдлэг эзэмшсэний дараа мэргэн ухаан нь ямар үйлдэл хийх боломж өгдөг. Виктор Франкл “Өдөөлт ба хариу үйлдэл хоёрын хооронд орон зай оршдог. Энэ орон зайд бидэнд хариу үйлдэл хийх боломж бий." Тэрхүү орон зайд мэргэн ухааны тусламж хэрэг болно. Мэргэн ухаан ашиглахын тулд хамгийн түрүүнд тэр орон зайг хүлээн зөвшөөрхөөс эхлэж эхний алхам тавигдана. Тэр орон зай нь бид уншсан зүйлээсээ сургамж аваад түүнийгээ хэрэгжүүлэх, эсвэл цуглуулсан мэдлэгээ цонхоор шидэн, ухаангүй үйлдэл гаргах сонголтын талбар болно. Мэргэн ухаан гэдэг нь философийн заадаг зүйлийг бодит ертөнцөд ашиглах явдал юм. "Үг биш үйлдэл" гэж Сенека хэлсэн байдаг.

шударга ёс

зориг

тэвчээр

мэргэн ухаан

М.Дөлгөөн нь www.baghatur.com сайтыг эрхлэн хөтлөж байгаа бөгөөд энэхүү сайт нь стоицизмын ойлголтыг орчин үед хэрхэн өдөр тутмын амьдралдаа ашиглах, мөн стоик философийн нэр томъёог ойлгомжтой хэлбэрээр тайлбарлан ойлгуулах зорилготой. Хүмүүс аливаа зүйлийг нас харгалзахгүй сайн дураар сурч, амьдралдаа хүссэн өөрчлөлтөө хийх боломжтой гэдэгт би итгэдэг учраас эртний философийн талаар мэдлэг, мэдээлэл түгээхэд хувь нэмрээ оруулж байгаа болно.