НИЙТЛЭЛ

Муу зүйлд бэлтгэлтэй байх, харах өнцөгөө өөрчлөх дасгалууд

Эзэн хаан Нерогийн зөвлөх байсан, асар их эд хөрөнгөтэй Сенека ядуу зүдүү амьдаралд бэлтгэлтэй байхын тулд сар бүр тодорхой тооны өдрийг хувиарлах хэрэгтэйг зөвлөдаг байв. Түүний зөвлөснөөр бага зэрэг хүнс бэлтгээд, хамгийн муу хувцсаа өмсөж, гэр орноосоо хол, гачигдалтай нүүр тулж үзхэд, тэрбээр өөрөөсөө "Миний айдаг байсан зүйл энэ үү?" хэмээн асуудаг байж ээ.

Сенекагийн өдрийн тэмдэглэл хөтлөх заавар

Мэдээллийг сүүтэй зүйрлүүштэй. Өдөрт 1 л авдаг бол ямар ч асуудалгүй - цайгаа сүлж уугаад л дуусгачихна. Харин нэмэгдэх тусам яах билээ гэсэн асуудал гарч ирнэ. Багахан мэдээлэл орж ирж байхад проблем үүсэхгүй, ихсэх тусам түүний нөлөө нь мэдрэгдэх болно. Сүүгээр ааруул хураад ээзгий, тараг хайлмаг хийгээд хадгалаад байх юм бол, ок. Хэрэв хийхгүй бол нөөцлөх сав хэрэгтэй, тэр нь олдохгүй, тэгсгээд л дороо дүүрчихнэ, бас гашилж мэднэ.

Хяналтын дихотоми, Тэмдэглэл хөтлөх Стоик дасгалууд

Стоик гүн ухааны хамгийн чухал дадал бол юуг өөрчилж болох, юуг өөрчилж болохгүйг ялгах явдал юм. Жишээ нь, цаг агаарын байдлаас болж нислэг хойшлогдлоо - агаарын тээврийн төлөөлөгч рүү хашгирах нь тэнгэрийн шуургыг зогсоохгүй. Эдгээр үл өөрчлөгдөх зүйлсэд зарцуулсан цаг хугацаа нь бусад бидний өөрчилж чадах зүйлд зарцуулах цагаас хумсалдаг.

Стоик зарчмыг хувийн санхүүгээ барихад ашиглах нь

Эртний Грек, Ромын гаралтай стоик зарчмууд нь хувь хүний эдийн засгийн шийдвэрээ сайжруулахад нэмэр болох боломжтой юм. Эртний стоицизмын философи зах зээлийн одоогийн нөхцөлд шууд тохирохгүй байх талтай ч, эдийн засгийн суурь шийдвэрүүд гаргахад барууны орны санхүүчид ашигласаар байна.

Стоицизм ба Зориг

Зориг нь зөвхөн айдсаа давах гэхээс илүү олон талтай зан чанар. Стоик философид хүний эерэг, сайн зан чанар тухайн хүнийг тодорхойлох чадвартай хэмээн итгэдэг. Харамсалтай нь зориг хэмээх ойлголт нь одоо цагт хэт түгээмэл хэллэг болсоноос болж тодорхойлсон утгаа алдсан. Стоик философид зориг нь илүү нарийвчлалтай тодорхойлогддог. Зориг нь стоикийн дөрвөн үндсэн эерэг зан чанарын нэг бөгөөд стоицисмын суурь ухагдахууны нэг юм.

Стоик зоригийг суралцах нь

Амьдралын туршид хүн бүрд цөхрөл, ялагдлын мэдрэмж төрдөг. Стоикчууд энэ мэдрэмжийг даван туулахын тулд оюун ухаан, логикийг хэрхэн ашиглах талаар олон тооны бүтээл туурвин бүтээжээ. Тэрхүү бүтээлүүдийн зорилго нь ялагдлын мэдрэмжийг сөрөн босох, зориг оруулах боломжийг таны оюун ухаанд цогцлон бүрэлдүүлэх явдал юм.

М.Дөлгөөн нь www.baghatur.com сайтыг эрхлэн хөтлөж байгаа бөгөөд энэхүү сайт нь стоицизмын ойлголтыг орчин үед хэрхэн өдөр тутмын амьдралдаа ашиглах, мөн стоик философийн нэр томъёог ойлгомжтой хэлбэрээр тайлбарлан ойлгуулах зорилготой. Хүмүүс аливаа зүйлийг нас харгалзахгүй сайн дураар сурч, амьдралдаа хүссэн өөрчлөлтөө хийх боломжтой гэдэгт би итгэдэг учраас эртний философийн талаар мэдлэг, мэдээлэл түгээхэд хувь нэмрээ оруулж байгаа болно.