Зориг нь зөвхөн айдсаа давах гэхээс илүү олон талтай зан чанар. Стоик философид хүний эерэг, сайн зан чанар тухайн хүнийг тодорхойлох чадвартай хэмээн итгэдэг. Харамсалтай нь зориг хэмээх ойлголт нь одоо цагт хэт түгээмэл хэллэг болсоноос болж тодорхойлсон утгаа алдсан. Стоик философид зориг нь илүү нарийвчлалтай тодорхойлогддог. Зориг нь стоикийн дөрвөн үндсэн эерэг зан чанарын нэг бөгөөд стоицисмын суурь ухагдахууны нэг юм.
Стоикчууд эерэг, сайн зан чанарыг дөрвөн үндсэн төрөлд хуваадаг бөгөөд тус бүр нь өөрийн гэсэн нэртэй, өөрийн гэсэн үүрэг, чиглэлтэй, хүний мөн чанарыг илүү бүрэн төгс хөгжүүлэхэд туслах өөрийн гэсэн арга барилтай байдаг. Тиймээс одоо цагт стоик гүн ухааны хүрээнд илүү сайн сайхан амьдрал цогцлоох эх сурвалж нь эдгээр зан чанарыг ойлгож, эрэлхийлэн тэдгээрийг амин чухал зүйл мэт хандах нь чухал юм.
Гэхдээ эерэг зан чанар гэж юу вэ?
Үндсэн эерэг зан чанар нь дөрвөн үндсэн төрөлд хуваагдах бөгөөд тус бүр нь өөрийн гэсэн нэртэй, өөрийн гэсэн үүрэг, чиглэлтэй, хүний мөн чанарыг илүү бүрэн хөгжүүлэхэд туслах өөрийн гэсэн арга барилтай байдаг. Платоник, Эпикурист болон хожмын зарим Христийн ариун журмын ёс зүйчид мөн адил төстэй занжин шугамын дагуу эерэг зан чанарыг дөрвөн багана болгон хуваасан. Эдгээр нь:
Зориг хэмээх ухагдахууны талаархи өргөтгөсөн ойлголт
Стоикчуудын хэлдгээр бол зориг хэмээх зан чанар нь айдас, тэр байтугай өөртөө үл итгэх айдсаа давхаас ч өргөн ойлголт. Нэмж хэлэхэд, "Үүргийн тухай" (“On Duties”) номдоо Цицерон зоригийн талаар хэд хэдэн чухал зүйлийг дурддаг.
Стоикчуудын ойлголтоор зориг нь "зөв зүйлийн төлөө тэмцэх эерэг зан чанар" юм. Цицероны үзлээр (мөн Платоны адил) зориг нь бусад эерэг зан чанаруудаас, ялангуяа шударга ёс, мэргэн ухаанаас салангид байдлаар ойлгогдвол тэдгээр зан чанар нь сөрөг чиглэлд хөгжих боломжтой болж хувирдаг. Өөрөөр хэлбэл мэргэн ухааныг зориггүй хүн эзэмшвэл, тэрхүү эзэмшсэн мэргэн ухаанаа тухайн хүн сөрөг чиглэлд ашиглах боломжтой гэсэн үг. Үүнтэй адилхан мэргэн ухаангүй хүн хэт их зоригтой байх нөхцөлд тэрхүү хүн нь, эерэг бөгөөд шулуун шударга, үнэнийг эрхэмлэн хайрлагч болон хөгжих боломж бага. Зориг хэмээх ойлголтод мөн өөрийн айдастайгаа зөв харьцах, ерөнхийдөө түүнээс ангижрах, ядаж түүний сөрөг үр нөлөөг арилгах алхам хийх явдал юм. Үр дүнтэй алхам хийхийн тулд, зориг хэмээх ойлголтыг бүрдүүлэгч хэд хэдэн зан чанарыг эзэмших хэрэгтэй. Айдсаа давах алхамуудыг хийхийн тулд хөгжүүлэх хэрэгтэй зориг болон түүнийг бүрдүүлэгч нэмэлт зан чанарууд гэдэг нь няцашгүй зориг, чин зориг, агуу сэтгэл, сэтгэлийн хат, хөдөлмөрч байдал зэргээр илэрхийлэгдэнэ.
М.Дөлгөөн нь www.baghatur.com сайтыг эрхлэн хөтлөж байгаа бөгөөд энэхүү сайт нь стоицизмын ойлголтыг орчин үед хэрхэн өдөр тутмын амьдралдаа ашиглах, мөн стоик философийн нэр томъёог ойлгомжтой хэлбэрээр тайлбарлан ойлгуулах зорилготой. Хүмүүс аливаа зүйлийг нас харгалзахгүй сайн дураар сурч, амьдралдаа хүссэн өөрчлөлтөө хийх боломжтой гэдэгт би итгэдэг учраас эртний философийн талаар мэдлэг, мэдээлэл түгээхэд хувь нэмрээ оруулж байгаа болно.