Хяналтын дихотоми, Тэмдэглэл хөтлөх Стоик дасгалууд


Хяналтын дихотоми

“Амьдральд ердөө л өөрийнхөө хяналтанд байдаггүй гадны хүчин зүйлүүд болон хянаж чадах зүйлүүдээ тодорхойлж, ялгаж салгах чухал юм.” - Эпиктетус

Стоик гүн ухааны хамгийн чухал дадал бол юуг өөрчилж болох, юуг өөрчилж болохгүйг ялгах явдал юм. Жишээ нь, цаг агаарын байдлаас болж нислэг хойшлогдлоо - агаарын тээврийн төлөөлөгч рүү хашгирах нь тэнгэрийн шуургыг зогсоохгүй. Эдгээр үл өөрчлөгдөх зүйлсэд зарцуулсан цаг хугацаа нь бусад бидний өөрчилж чадах зүйлд зарцуулах цагаас хумсалдаг. Хяналтын дихотомын асуултанд хариулахын тулд өдөр бүр, тэмдэглэл хөтөлж, байнга ямар зүйлд цагаа зарцуулж буйгаа эргэцүүлэн бодож байгарай. Ингэснээр та илүү аз жаргалтай байхаас гадна дийлшгүй тулалдаанд тулалдаж байгаагаа ухаардаггүй бусад хүмүүсээс онцгой давуу талтай байх болно.

Тэмдэглэл хөтлөх

"Одоо цагт цөөн хүн Ромын жанжнуудын давшилт, ухралтын тэмдэглэлд анхаарал хандуулдаг болж. Олон зууны турш тэдгээр бодит амьдрал нь тодорхойгүй байсан хүмүүсийн тэмдэглэл буюу бодлын дэвтэрийг судлаж зөвхөн тэдний өдөрт тохиолдсон үйл явдал, маргаашийн төлөвлөгөөг бус харин сонирхол, үзэл санааг нь судлаж иржээ." - Брэнд Бланшард

Боол байсан Эпиктетус. Эзэн хаан байсан Маркус Аурелиус. Улс төрч байсан Сенека. Эдгээр гурван Стоик гүн ухаантнууд тэс өөр амьдралыг туулсан. Гэхдээ тэдэнд нэг нийтлэг зуршилтай байсан нь тэмдэглэл хөтлөх.

Эпиктетус оюутнууддаа философич хүн "өдөр бүр бичих ёстой" ингэснээр тэд "өөрсдийгөө дасгалжуулах" ёстой гэдгийг сануулдаг байв. Сенекагийн өдрийн тэмдэглэл хөтлөх дуртай цаг нь орой байв. Харанхуй болж, эхнэр нь унтаад ирэхэд тэрээр найздаа "би бүхэл өдрийн турш хийсэн зүйлээ иргэн харж, өөрөөсөө юу ч нуулгүй, хийсэн зүйлээ эргэн нягталж тэмдэглэдэг" гэж тайлбарласан байдаг. Дараа нь тэр "өөрийнхөө үйлдлийг нягталсны дараах нойр" онцгой амттай болохыг олж мэдээд орондоо ордог байв. Маркус, тэмдэглэл хөтлөгчдийн дундаас хамгийн шилдэг нь байсан бөгөөд түүний зохиол "өөртөө зориулав" ("to himself") нь бидэнд хадгалагдан үлдсэн нь бидэнд том аз завшаан юм. Стоицизмд тэмдэглэл хөтлөх урлаг нь энгийн өдрийн тэмдэглэлээс илүү утга агуулгатай байдаг. Энэхүү өдөр тутмын дасгал бол философи юм. Энэ нь ирэх өдөртөө бэлтгэх үйл явц бөгөөд өнгөрсөн өдрөө эргэцүүлэн бодоход тусладаг. Багш нараасаа, уншсан зүйлээсээ, өөрийн туршлагаас сурсан мэргэн ухааныг өөртөө сануулан, тэдгээр сургамжийг нэг удаа сонсохоос илүүтэйгээр тэдгээрийг дахин дахин давтаж, оюун ухаандаа эргүүлж, хамгийн чухал нь тэдгээрийг бичиж тэмдэглэж, хуруугаараа мэдрэх боломж өгнө. Стоицизм нь дадлага, хэвшил хэлбэрээр биелэлээ олдог философийн төрөл бөгөөд нэг удаа уншаад бүрэн ойлгодог философи биш юм.

М.Дөлгөөн нь www.baghatur.com сайтыг эрхлэн хөтлөж байгаа бөгөөд энэхүү сайт нь стоицизмын ойлголтыг орчин үед хэрхэн өдөр тутмын амьдралдаа ашиглах, мөн стоик философийн нэр томъёог ойлгомжтой хэлбэрээр тайлбарлан ойлгуулах зорилготой. Хүмүүс аливаа зүйлийг нас харгалзахгүй сайн дураар сурч, амьдралдаа хүссэн өөрчлөлтөө хийх боломжтой гэдэгт би итгэдэг учраас эртний философийн талаар мэдлэг, мэдээлэл түгээхэд хувь нэмрээ оруулж байгаа болно.