Стоицизмд шударга ёсыг хэрхэн тодорхойлдог?
"Өөрийн үйлдлээр шударга ёсны төлөөх амлалтаа хэрэгжүүл. Энэ нь: бодол санаа, мөн үйлдэлээ нийтийн сайн сайхны төлөө чиглүүлэх хэрэгтэй гэсэн үг юм. - Маркус Аурелиус
Маркус Аврелиус стоизмын хүндэтгэх ёс суртахууны 4 журам дотроос хамгийн чухал нь шударга ёс гэсэн байдаг. Түүний хувьд энэ нь "бусад ёс суртахууны эх сурвалж" байсан юм. Эцсийн эцэст, хэрэв “зориг” нь зөвхөн хувийн ашиг сонирхлын төлөө юм бол, нийгэмд ямар хэрэгтэй вэ? Нийтийн хүртээл болгохгүй юм бол “мэргэн ухаан”-р яах вэ? Ромын Сенатч Цицерон, бусад стоикчуудын адил шудрага ёсыг зөвхөн хуулийн хүрээнд бус илүү өргөн утгаар, бусад хүмүүстэй харилцах харилцаа, тэдний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагатай хамааруулж үздэг байв. Энэ нь “De Officiis” (Ёс суртахууны үүргийн тухай)-номонд өөрийн үеийн стоикчуудын ёс зүйн тогтолцоог иж бүрэн судалж, бичихдээ Цицерон стоикийн дөрвөн журам, сайн чанарыг анх танилцуулсан юм. Шударга ёс бол "хүний нийгэмд, хүмүүс нийгэм хэлбэрээр хамтарч амьдрах холбоог бүрдүүлэгч зарчим" гэж тэрээр тайлбарлав.
Нэгтгэн дүгнэсэн тайлбар:
М.Дөлгөөн нь www.baghatur.com сайтыг эрхлэн хөтлөж байгаа бөгөөд энэхүү сайт нь стоицизмын ойлголтыг орчин үед хэрхэн өдөр тутмын амьдралдаа ашиглах, мөн стоик философийн нэр томъёог ойлгомжтой хэлбэрээр тайлбарлан ойлгуулах зорилготой. Хүмүүс аливаа зүйлийг нас харгалзахгүй сайн дураар сурч, амьдралдаа хүссэн өөрчлөлтөө хийх боломжтой гэдэгт би итгэдэг учраас эртний философийн талаар мэдлэг, мэдээлэл түгээхэд хувь нэмрээ оруулж байгаа болно.